- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ДАМЖУУЛАЛТЫГ ТОГТМОЛЖУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 286-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ДАМЖУУЛАЛТЫГ ТОГТМОЛЖУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 286-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 2 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ус, цаг уур, байгаль орчны шуурхай болон урьдчилсан мэдээ, байгалийн гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээг дор дурдсан хуваарийн дагуу Монголын үндэсний радио, телевизээр тогтмол дамжуулж байхаар тогтсугай:
а/радиогоор дамжуулах тухайн өдрийн мэдээг өглөөний 6 цаг 40 минут, 9 цаг 10 минутаас өдөр бүр; хоногийн болон тав, долоо хоногийн урьдчилсан мэдээг 15 цаг 10 минут, 17 цаг 10 минут, 19 цаг 10 минут, 21 цаг 30 минутаас өдөр бүр; сар, улирлын урьдчилсан мэдээг өмнөх сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутаас;
б/телевизээр дамжуулах тухайн өдрийн мэдээг өглөөний 9 цаг 10 минутаас өдөр бүр; хоногийн болон тав, долоо хоногийн урьдчилсан мэдээг 19 цаг 10 минут, 21 цаг 30 минут, 22 цаг 50 минутаас өдөр бүр; сар, улирлын урьдчилсан мэдээг өмнөх сарын 23, 30-ны өдрийн 21 цаг 30 минутаас;
в/байгаль, цаг уурын гэнэтийн гамшигт үзэгдэл болох тухай урьдчилан сэргийлэх шуурхай мэдээг тухай бүрт нь.
2.Цаг агаарын өдрийн мэдээ, урьдчилсан болон урьдчилан сэргийлэх мэдээ, орчны бохирдол, усны үер, ой, хээрийн түймрийн тухай мэдээллийг орон нутагт шуурхай дамжуулах нөхцөл, болзлыг гэрээнд тусгуулсны үндсэн дээр телевиз, радиогийн долгион эзэмших зөвшөөрөл олгож байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
