- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 265 (Энэ тогтооолыг 2009-12-23-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 2001 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Цөмийн энергийн комиссыг Ажлын алба, Цацрагийн хяналтын алба, Изотоп төв гэсэн нэгж бүхий бүтэцтэйгээр баталж дэд дарга 1, хариуцлагатай нарийн бичгийн дарга 1 байхааар тогтоосугай..
2. Цөмийн энергийн комиссын орон тоо, цалингийн санг баталж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Цөмийн энергийн комиссын дарга А.Цанжид нарт даалгасугай.
3. Цөмийн энергийн комиссын дүрмийг 1 дүгээр хавсралт, Цацрагийн улсын хяналтын дүрмийг 2 дугаар хавсралт /Энэ хавсралтыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ ёсоор тус тус баталсугай.
4. Цацрагийн судалгаа, хяналтын ажилд ашиглах тээврийн хэрэгсэл, гарааш, улсын хил дээр цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр хангах, Изотоп төвийг улсын онцгой объектын шаардлагад нийцсэн харуул, хамгаалалттай болгох арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн төсөв болон гадаадын техникийн туслалцаатайгаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.
5. Цөмийн энергийн комиссыг ажлын байр, цацрагийн судалгаа, хяналтын ажилд ашиглах тээврийн хэрэгсэл, гараашаар хангахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цацрагийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар тогтоол, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар тогтоол, "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 1, 2, 4 дүгээр зүйл, "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
