A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦӨМ СҮРГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсгийн 1-д заасныг үндэслэн цөм сүргийн удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх, эзэмшилт ашиглалтыг нь сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Төрийн өмчит зарим аж ахуйн нэгжид үржүүлж байгаа цөм сүргээс нөхөн үйлдвэрлэл явуулах сүргийн бүтэц бүхий зохих тооны малыг хашаа байр, шаардагдах тоног төхөөрөмжийн хамт уг үүлдрийг зохион бүтээсэн эрдэм шинжилгээний байгууллага, тухайн аймгийн Хөдөө аж ахуйн газрын Малын үржлийн албанд 1 дүгээр хавсралтын ёсоор шилжүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

2. Цөм сүргийн мал бүхий төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох цөм сүргийг үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хамт 2 дугаар хавсралтын ёсоор холбогдох их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тухайн аймгийн Хөдөө аж ахуйн газрын Малын үржлийн албаны харьяанд шилжүүлэн аж ахуйн тооцоотойгоор ажиллуулах асуудлыг компанийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шинээр зохион байгуулагдсан цөм сүргийн аж ахуйг одоо байгаа орон нутагт нь ажиллуулж, шаардагдах бэлчээр болон хадлан, тэжээлийн ургамал тариалах талбайг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг хамтран шийдвэрлэж байхыг холбогдох байгууллагын эрх баригчид, аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Төрийн өмчийн цөм сүргийг шилжүүлж авсан байгууллагуудыг уг малынхаа аж ахуй, биологийн ашигт шинж чанарыг бататган сайжруулж, арвин ашиг шимт үржлийн мал өсгөн бойжуулан борлуулж бүс нутгийнхаа мал сүргийг сайжруулах чиглэлээр ажиллуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.