A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН ЦОЛНЫ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 105

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1дэх хэсэгЗГ-ын1996 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй /

2.Бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгож зардлаа багасган орлого, ашгаа нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоог дайчлан ашиглах замаар цэргийн цолны мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Барилгын цэргийн ерөнхий газар, Хорих ангиудыг удирдах газар бүхэлд нь, Батлан хамгаалах яам,Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар 50 хувийг нь тус тус өөрсдөө гаргах нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ардын цэргийн албан хаагчдын цалин хангамжийн тухай" Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 454 дүгээр тогтоол, "Цолны нэмэлт тогтоох тухай" Сайд нарын Зөвлө лийн 1971 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 149 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. /Засгийн газрын 1996 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ