A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН ЦОЛНЫ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цэргийн цолны мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Цэргийн цолны мөнгийг нэмэгдсэн хэмжээгээр олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, олгох хугацааны талаархи саналаа 1996 оны төсөвт тусган Засгийн газарт оруулахыг Батлан хамгаалах яам (Ш.ЖАДАМБАА), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ