A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАЦРАГААС ХАМГААЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Цацрагаас хамгаалах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүр, цацраг идэвхт изотоп бүхий бараа материалын захиалгыг нэгтгэн гаргах, тэдгээрийг хүлээн авах, хуваарилах, хадгалах ажлыг Худалдаа, үйлдвэрийн яамтай хамтран зохих журмын дагуу зохицуулах үүргийг Цөмийн энергийн комисст нэмж хариуцуулсугай.

2.Цөмийн энергийн комисс (Н.ӨЛЗИЙХУТАГ)-т даалгах нь:

а)цөмийн физикийн болон цацрагийн судалгаа, сургалтын ажил эрхэлдэг лаборатори, тэдгээрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам, ажиллагчдын хариуцах үүрэг,ажиллах заавар, журмыг тодорхой болгохүндсэн дээр цацрагаас хамгаалах хяналтыг сайжруулах, хянах системийг оновчтой болгох арга хэмжээг 1995 оны 1 улиралд багтаан авсугай;

б)тус улсад мөрдөж байгаа цацрагийн аюулгүйн норм, цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүртэй ажиллах дүрэм, заавар, журмыг 1994 онд багтаан шинэчлэн боловсруулж, холбогдох яам, тусгай газартай хамтран баталж мөрдүүлсүгэй;

3.Цөмийн аюул ослоос хамгаалах, аврах, хор уршгийг арилгах ажил зохион байгуулах журмыг Улсын байнгын онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр 1994 оны Ш улиралд багтаан гаргаж мөрдөж ажиллахын хамт орчны цацрагийн байдал, түвшинг хянах мониторингийн систем бий болгох талаар Байгаль орчны яамтай хамтран холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Цөмийн энергийн комисс (Н.ӨЛЗИЙХУТАГ)-т даалгасугай.

4.Цацрагийн голомтыг аюулгүй болгох ажиллагаанд хяналт тавих лабораторийг Улсын иргэний хамгаалалтын газрын харьяанд, байгуулсугай.Үүнтэй холбогдуулан эдгээр лабораторийн зориулалтаар барьж байгаа барилгыг 1994 онд багтаан дуусгаж ашиглалтад оруулахыг Улсын иргэний хамгаалалтын газар (Г.ДАМДИНСҮРЭН)-т, уг барилгыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д тус тус даалгасугай.

5.Энэ тогтоолын 4 дүгээр зүйлд заасан лабораториудыг ашиглалтад оруулах, ажиллуулахад шаардагдах тоног төхөөрөмжоор хангах, боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг 1994 онд багтаан авахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН) Улсын иргэний хамгаалалтын газар (Г.ДАМДИНСҮРЭН)-т даалгасугай.

6.Цацаг идэвхт үүсгүүрийг улсын хилээр оруулах, гаргах заавар, журмыг зөрчсөн явдал гарсан тохиолдолд дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР)-т зөвшөөрсүгэй:

7.Энэ тогтоолын 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохих албад, ажилтнуудыг цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийг илрүүлэх, тэдгээрийг тодорхойлоход зориулсан багаж хэрэгслээр хангаж, тэднийг сургаж дадлагажуулахыг Улсын гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР), Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ)-т даалгасугай.

8.Цацраг идэвхт үүсгүүр болон тийм үүсгүүр бүхий бараа, материалыг улсын хилээр зөвшөөрөлгүй оруулсанНүйлдлийг шийдвэрлэхтэй холбогдсон зардлыг тухайн гэм буруутай аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хууль тогтоомжийн дагуу гаргуулж байхаар тогтоосугай.

9.Цацраг идэвхт бодистой харьцаж ажиллагчид, түүнчлэн хүн амыг цацрагийн аюулгүйн нормд заасан хэмжээнээс хэтэрсэн цацрагийн нөлөөлөлд оруулахгүй байхаар хяналт, зохион байгуулалтын байнгын арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг холбогдох байгууллагатай хамтран шуурхай арилгаж байхыг орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

10.Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д даалгах нь:

11.Төслийн дагуу хийгдэж байгаа цацрагийн экологийн судалгааны зардлыг шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахын хамт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгатай цацрагийн судалгааны ажлыг тухайн захиалагчийн хөрөнгөөр хийлгэж байхаар тогтоосугай.

12.Төрөл бүрийн барааны импорт хангамжийн нэгдлийн харьяанд ажиллаж байгаа Изотоп конторыг захиалгаар ирсэн болон шууд хэрэглэхгүй цацраг идэвхт бодис, бусад үүсгүүрийг тухайн захиалагч, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар хадгалах, тэдгээрийг хуваарийн дагуу олгох, хүргэж өгөх, түүнчлэн ашиглаж байгаад хэрэгцээгүй болсон цацраг идэвхт үүсгүүр, хаягдлыг буцаан авч дарж булшлах ажилНэрхлэх үүрэгтэйгээр Улсын иргэний хамгаалалтын газрын харьяанд ажиллуулахаар тогтоосугай.Үүнтэй холбогдуулан Изотоп конторын үндсэн хөрөнгийг Улсын иргэний хамгаалалтын газрын харьяанд шилжүүлэн өгөхийг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д, уг конторт үндсэн үүргээ гүйцэтгэхэд шаардагдах төсөв, орон тоо, цалингийн санг Улсын иргэний хамгаалалтын газартай хамтран баталж өгөхийгНСангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай. /Засгийн газрын 1997 оны 180 дугаар тогтоолоор 12 дахь хэсэг хүчингүй/

13."Зарим нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дахь хэсгийг хоёр салгаж дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"6.Цацраг идэвхт бодис,

9.Байгалийн хүдэр,газ-