- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГААННУУР ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАГААННУУР ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр .
Улаанбаатар хот
Дугаар 134
Чөлөөт бүсийн тухай хуулийн 6.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албыг байгуулсугай
2. Захирагчийн албаны орон тооны хязгаарыг 7-гоос, зардлын хязгаарыг 25749.6 /хорин таван сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун/ мянган төгрөгөөс дээшгүй байхаар тус тус тогтоосугай
3. "Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнгийн талаар 2006 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
