- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГЫН ОРОН ТОО, БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2000 оны 180-р тогтоолоор хүчингүй/

/ЗГ-ын 2000 оны 180-р тогтоолоор хүчингүй/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГЫН ОРОН ТОО, БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1996 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 249
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цагдаагийн ерөнхий газарт дарга 1, дэд дарга 1 байхаар тогтоосугай..
2.Цагдаагийн ерөнхий газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:
а/ хэв журмын алба;
3.Цагдаагийн ерөнхий газрын даргын удирдлагад дотоодын цэрэг /штаб/, иргэний бүртгэл мэдээллийн улсын төв ажиллахаар тогтоосугай.
4.Цагдаагийн ерөнхий газрын төв аппаратын орон тооны дээд хязгаарыг офицер, улирагч 42, энгийн орон тооны ажилчин, албан хаагч 14, бүгд 56 хүнтэй байхаар тус тус тогтоож баталсугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулж "Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, зардлын төсвийн хязгаар, удирдлагын орон тоо, цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1994 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар тогтоолын 2, 3, 4, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
