- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд "с" заалт, "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд "л" заалт болгон "Цэрэг-иргэний хамгаалалтын штаб" гэсэн нэмэлтийг тус тус оруулсугай..
2."Аймаг, нийслэл, дүүргийн цэрэг-иргэний хамгаалалтын штабын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
3.Цэрэг-иргэний хамгаалалтын штабыг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах, бие бүрэлдэхүүнийг нь чадваржуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
