A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Захирамж) (Энэ захирамжийг 2009-10-12-ны 96- р захирамжаар хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 6

1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

2. Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Цөмийн технологийн газар (цөмийн технологи нэвтрүүлэх бодлогын хэлтэс, "Изотоп" контор, дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторитой);

б) Цөмийн болон цацрагийн хяналтын газар (цацрагийн хяналтын шинжилгээний лабораторитой);

в) Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй).

3. Цөмийн энергийн газрын орон тооны хязгаарыг 49 байхаар тогтоосугай.