A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 85

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөгөөр, 24 цагаар ажилладаг цэцэрлэгт 1600 төгрөгөөр тогтоосугай.

2. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд нэмж шаардагдах 8.1 (найман тэрбум нэг зуун сая) тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх Боловсролын үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр хянаж, зөрүүг нь тооцож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

4. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шийрэвдамбад үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоолны зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.