A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2010 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 40,954.2 сая төгрөг. /Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.2.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 110,016.1 сая төгрөг. /Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.3.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 70,910.0 сая төгрөг. /Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4 дүгээр зүйл.2010 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардлын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

4.1.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10,906.1 сая төгрөг.

4.2.Бэлэн мөнгө 324,000.0 сая төгрөг.

5 дугаар зүйл.2010 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээг 28,794.2 сая төгрөг байхаар баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлд 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ