- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-16-ны 91-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-16-ны 91-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 135
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Хавсралтын Хоёрдугаар хэсэгт 2008-06-03-ны 227, 2011-11-23-ны 333-р тогтоолоор нэмэлт орсон)
(Хавсралтын Нэг, Хоёрдугаар хэсэгт 2008-06-25-ны 270-р тогтоолоор нэмэлт,өөрчлөлт орсон) (Хавсралтын Нэг, Хоёрдугаар хэсэгт 2009-04-29-ний өдрийн 134-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон,мөн хавсралтын Нэг-д 2010-05-19-ний 120, 2010-06-02-ны 142, 2010-06-09-ны 146, 2011-11-23-ны 333-р тогтоолоор тус тус нэмэлт , өөрчлөлт орсон,Гурав дахь хэсгийн 2-ыг 2012-03-07-ны 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон, Хоёрдахь хэсэгт 2012-04-25-ны 131-р тогтоолоор нэмэлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай..
Текст томруулах
A
A
A
