- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДЛЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 47-р тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДЛЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 47-р тогтоолоор хүчингүй/
1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 79
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Чингис хаан" зочид буудлын барилга угсралтын ажлыг санхүүжүүлэхээр төсвөөс гаргасан хөрөнгийн хэмжээг түүнтэй ижил төстэй зочид буудлын дэлхийн зах зээлийн үнийн жишгийг харгалзан 1994 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 15,0 (арван тав) сая ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож тогтоох тухай Худалдаа, үйлдвэрийн яамны саналыг зөвшөөрсүгэй. Үүнтэй холбогдуулан уг хөрөнгийг Засгийн газрын урт хугацааны зээлийн хэлбэрт шилжүүлэн үлдээж, зочид буудлын орлогоос төлүүлэх нарийвчилсан хуваарь, гэрээг түүнийг хувьчлан авч эзэмшигчидтэй байгуулахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
2."Чингис хаан" зочид буудлыг барьж дуусгахад болон зээлийн өрийг төлөхөд шаардагдах хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийн хэмжээг бодолцон нэмж шаардагдах хөрөнгийн хэмжээгээр хувьцаа гаргаж худалдах замаар хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр олж уг зочид буудлыг энэ онд багтаан барьж дуусгах арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Чингис хаан" зочид буудлыг хувьчлах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн а, б, г заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
