- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай2, Хүний хөгжил сангийн тухай хууль3, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ
3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:
3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 44,000.0 сая төгрөг.
3.2.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 253,841.5 сая төгрөг.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.3.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 490,896.4 сая төгрөг.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг.
4 дүгээр зүйл.2011 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
4.1.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 16,206.1 сая төгрөг.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.2. Бэлэн мөнгө 721,450.0 сая төгрөг.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.3. Оюутны сургалтын төлбөрт 70,765.5 сая төгрөг.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.4.Орон сууц худалдаж авсны төлбөрт 20,000.0 сая төгрөг
/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
