A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах экспорт, импортын барааны жагсаалтыг 1 дүгээр, чанарын баталгаажуулалтад хамрагдах экспорт, импортын барааг улсын хилээр нэвтрүүлэх, шалгах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан барааг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхэд чанарын баталгаажуулалтад заавал хамруулж байхаар тогтоосугай.

3. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгах нь:

а/хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагыг харгалзан худалдаан дахь техникийн зохицуулалтыг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн тогтоож байх;

4. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

5. "Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хилийн хяналтын албадын ажлыг зохицуулах журам"-ын 4 дэх хэсгийн "а", "б" заалт бүрийн төгсгөлд "чанарын баталгаажуулалт" гэж, 5 дахь хэсгийн "...мал эмнэлэг, хорио цээрийн" гэсний дараа "...чанарын баталгаажуулалтын" гэж, мөн "...Эрүүл мэндийн яам" гэсний дараа "Үйлдвэр, худалдааны яам" гэж тус тус нэмсүгэй.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

7. Энэ тогтоолыг 2001 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.