- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 37
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.26, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газраас чөлөөт бүсийн талаар баримтлах бодлого, чиглэлийг тодотгон боловсруулах, чөлөөт бүсийг хөгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг судлан, дүгнэлт гаргах, чөлөөт бүсийн хөгжлийн талаар олон улсын туршлага судалсны үндсэн дээр Монголын чөлөөт бүсүүдийн худалдаа, эдийн засгийн ерөнхий төсөөллийг тооцоолон гаргах, чөлөөт бүсийн захирагчийн албаны үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулах, Улсын Их Хурал, Засгийн газраас чөлөөт бүсийн талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Тэргүүн шадар сайдаар ахлуулсан орон тооны бус Чөлөөт бүсийн зөвлөл байгуулсугай.
2. Чөлөөт бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт даалгасугай.
3. Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг чөлөөт бүсүүдийн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A
