A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 110,000.0 сая төгрөг;

3.2.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 364,638.1 сая төгрөг;

3.3.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 312,495.6 сая төгрөг;

3.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг.

4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2012 оны төсвийн жилд санхүүжүүлэх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

4.1.эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10,900.0 сая төгрөг;

4.2.бэлэн мөнгө 692,600.4 сая төгрөг;

4.3.оюутны сургалтын төлбөрт 83,633.2 сая төгрөг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ