A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 137

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 4 дүгээр зүйлийн "б" заалт болон 5 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"б/"Улсын захиалгатай төслийг Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр, орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ,туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиалгатай ажлыг захиалагчийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.";

"5.Улсын захиалагатай төслийн захиалагч нь төрийн захиргааны төв байгууллага байна."..

2.Мөн журмын ЗЗ дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай ..