- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШАГНАЛЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ШАГНАЛЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 24–ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 252
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, олимп, тив дэлхийн наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчинд Засгийн газраас олгох мөнгөн шагналын хэмжээг 1 дүгээр, мөнгөн шагнал олгох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг санхүүжүүлэх журмыг шинэчлэн боловсруулж 1998 оны 1 дүгээр сарын 1- нээс эхлэн мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л. Зориг, Сангийн сайд П. Цагаан нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шагналын тухай" Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1– ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
