A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШОНХОР ШУВУУНЫ ЖИШИГ ҮНЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, 2001 ОНД ГАДААДАД ГАРГАХ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсэг, Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шонхор шувууны жишиг үнийн доод хэмжээг 4500 ам.доллар, төлбөрийг 3770 ам.доллар, хураамжийг 360 ам.доллар байхаар тус тус тогтоосугай.

2. Гадаад оронд 2001 онд гаргах шонхор шувууны тооны дээд хязгаарыг 150 хүртэл толгой байхаар тогтоосугай..

З. Шонхор шувууны жишиг үнэ, төлбөр, хураамжийг цаашид нэмэгдүүлэх чиглэл баримтлан гадаад орон, холбогдох байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, урьд нь хийсэн гэрээг шинэчлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь, хэмжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолын 4, 5 дугаар хавсралтын 24 дэх заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.