A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 222

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 12 дугаар зүйл, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг байгуулсугай.

2. Шинээр байгуулагдаж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах үндсэн болон эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг 2004 оны хөрөнгө оруулалтын нийт дүнд зохицуулж шийдвэрлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай.

(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчнгүй болсондл тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ