- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 174
Улаанбаатар хот
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт тус тус даалгасугай.
3. "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг зохион байгуулж дүнг жил бүрийн IY улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С. БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё. ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A