A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭМИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 15-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Эмийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байнгын ажиллагаатай Алтанбулаг, Буянт-ухаа, Замын-үүд, Өлгий, Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцавын боомтоор хүн болон малын эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлох зорилгоор монгол улсын хилээр нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2.Хилийн боомтоор эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэхэд тавих хяналтыг зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр нарт үүрэг болгосугай.

(Энэ тогтоолыг 2011-03-09-ний 73-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ