- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 57
Улсын Их Хурлын 1992 оны 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТОГТООХ нь:
1.Нийтийг хамарсан эрх зүйн сургалтыг зохион байгуулах, хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, иргэд, байгууллагыг эрх зүйн мэдээллээр үйлчлэх ажлыг нэгтгэн зохицуулж арга зүйн уирдлагаар хангах үүргийг Хууль зүйн яаманд хариуцуулсугай.
2.Эрх зүйн сургалтыг өнөөгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн ерөнхий боловсрол, их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулийн хичээлийн программд тусган явуулах, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоотойгоор зарим шаардлагатай хууль тогтоомжийг тайлбарласан сэдэв, нэр томъёоны дагалга зэргийг боловсруулж товхимол, гарын авлага бэлтгэн нийтэд сурталчлах ажил зохион байгуулж байхыг Шинжлэх ухаан, боловсролын яам (н.ӨЛЗИЙХУТАГ), Хууль зүйн яам (н.ЛУВСАНЖАВ)-д даалгасугай.
3.Харьяа байгууллага, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах үүргийг хариуцан Хууль зүйн яамнаас зохих туслалцаа авч дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг яам, тусгай газрын сайд, дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай:
а)эрх зүйн сургалтыг тусгай хөтөлбөрөөр жил бүр зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих;
б)шинээр гарч байгаа хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан нарт болон нийт хүн амд цаг алдалгүй хүргэаж сурталчлах;
в)иргэдийн зайлшгүй мэдвэл зохих болон салбарын хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомжийн системчилсэн лавлагааны сан бүрдүүлж, иргэд, байгууллагыг шуурхай мэдээлэл, лавламжаөар хангах;
г)эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажилд шаардагдах хөрөнгийг жилийн төсөвтөө тусган зориулалтын дагуу зарцуулж байх.
4.Шинээр гарсан хууль тогтоомжийг шуурхай мэдээлэх, хууль тайлбарлахад зориулж тусгай хөтөлбөр, буланг тогтмол нээж, Хууль зүйн яамнаас мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг Монголын радио, телевиз, төр, засгийн төв хэвлэлийн удирдлагад даалгасугай.
5.Үйл ажиллагаатайгаа холбоотой хууль тогтоомжийг ажилтнуудаараа судлуулж, тэдгээрийн зайлшгүй мэдвэл зохих асуудлаар эрх зүйн мэдээлэл хийж байх үүргийг өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.
6.Хууль зүйн яам (н.ЛУВСАНЖАВ)-д даалгах нь:
а)хууль тогтоомжийн бүртгэл, мэдээллийн үндэсний санг 1993-1994 онд багтаан бүрдүүлж байгууллага, иргэдийн хүсэлтээр хууль тогтоомжийн албан ёсны лавлагааг төлбөртэйгээр өгч байсугай;
б)иргэдийн эрх зүйн мэдлэг, соёлыг дээшлүүлэхэд тусламж болгох зорилгоор эрх зүйн сэдэвт унших бичиг, үзүүлэн таниулах материал, лекц, ярианы сэдэв зэрэг гарын авлагаар хангах болон сургалт, сурталчилгаанд техник хэрэгслийг өргөн ашиглах ажлыг эрх зүйн сургалт, эрдэм шинжилгээний болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байсугай.
7.Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажилд шаардагдах зардлыг Хууль зүйн яамны төсөвт тусган өгч байхыг Сангийн яам (н.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Текст томруулах
A
A
A

1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |