A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ҮР АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 136

Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, тулгарч буй санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний удирдах газарт бий болсон өр, авлага нь цаашид улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг харгалзан энэ онд багтаан эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр векселийн баталгаа гаргуулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт, энэхүү санхүүжилт нь зайлшгүй шаардлагатай байгаа үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригт даалгасугай..

2.Эрчим хүчний салбарт өрийн сүлжээ бий болсон явдалд дүгнэлт хийж, ийм байдлыг цаашид гаргуулахгүй байх, улсын татварын орлогын тасалдлыг арилгах арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш нарт үүрэг болгосугай..

3.Эрчим хүчний удирдах газарт бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг боловсруулан 8 дугаар сард багтаан Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЗОРИГ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР