- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 120
Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй аймгуудын эрчим хүчний хангамжийг сайжруулах, цахилгааны үнийн ялгааг ойртуулж үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй Ховд, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор аймгуудын эрчим хүчний үйлдвэрийг 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Эрчим хүчний удирдах газрын харьяанд шилжүүлсүгэй. /Засгийн газрын 1997 оны 233 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./
2.Дээрх аймгуудын дизель цахилгаан станц болон төвийн районоос борлуулж байгаа цахилгааны үнэд зохих зохицуулалт хийхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
