A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭХ, НЯРАЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 114

Нийслэлийн амаржих газруудын ачаалал, нягтрал нэмэгдэж, эх, нярайн халдвар буурахгүй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зэвсэгт хүчний Клиникийн төв эмнэлгийн амбулатори байрлаж байгаа барилгыг чөлөөлж төрөхийн зориулалтаар ашиглах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.

2.Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн статус, үйлчилгээний хүрээг шинэчлэн тогтоож, нийслэлийн эмнэлгүүдийн ачааллыг жигдрүүлэх, байршлыг оновчтой болгох замаар эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгасугай.

3.Амаржих газруудад ариутгал, халдваргүйтгэл, халдварын эсрэг дэглэмийг чанд сахиулах, түүнд тавих хяналтыг сайжруулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ