A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн 2002-2010 оны стратеги төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн 2002-2010 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

2. "Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн 2002-2010 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсөвт дэс дараатай тусгах, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

3."Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн 2002-2010 оны стратеги төлөвлөгөө"-ний биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллан хэрэгжилтийн явцыг 2 жилд нэг удаа Засгийн газарт танилцуулж байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД