- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
Улсын төвлөрсөн төсвөөс санхүүждэг, хавсралтад дурдсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудын төсвийг 2000 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн төвлөрүүлэн зарцуулж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН
Текст томруулах
A
A
A
