- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 164
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Эрчим хүчний удирдах газрын бүрэлдэхүүнд байгаа Дулааны П цахилгаан станц /ДЦС-2/, Дулааны Ш цахилгаан станц /ДЦС-З/, Дулааны IV цахилгаан станц /ДЦС-4/, Дарханы Дулааны цахилгаан станц /ДДЦС/, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц /ЭДЦС/, Налайхын Дулааны станц /НДС/, Багануурын Дулааны станц /БНДС/, Даланзадгадын Дулааны цахилгаан станц /ДДЦС/-ийг тус тус бие даасан төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн өөрчлөн зохион байгуулсугай.
2. Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн нутагт байгаа 110-аас дээш киловольтын цахилгаан дамжуулах шугам, түүний дэд станцууд, мөн систем үүсгэж байгаа бусад шугам сүлжээг түшиглэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг; Увс, Ховд, Баян-Өлгий аймаг дахь цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, түүний дэд станцуудыг түшиглэн "ББЦДС" төрийн өмчит хувьцаат компанийг; Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, түүний дэд станц, Чойбалсан хот дахь Дулааны цахилгаан станц, тус аймгийн төвийн цахилгаан, дулаан түгээх шугам зэрэгт түшиглэн "ДБЭХС" төрийн өмчит хувьцаат компанийг тус тус шинээр байгуулсугай.
(2-р зүйлд 2012-04-04-ний 108-р тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Улаанбаатар хот дахь цахилгаан түгээх сүлжээг түшиглэн "УБЦТС" төрийн өмчит хувьцаат компанийг; Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь цахилгаан түгээх сүлжээг түшиглэн "ДСЦТС" төрийн өмчит хувьцаат компанийг; Булган, Орхон аймгийн чиглэлийн цахилгаан түгээх сүлжээг түшиглэн "ЭБЦТС" төрийн өмчит хувьцаат компанийг; Багануур дүүрэг, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн чиглэлийн цахилгаан түгээх сүлжээг түшиглэн "БНЗӨБЦТС" төрийн өмчит хувьцаат компанийг; Улаанбаатар хотын дулаан дамжуулах сүлжээг түшиглэн "УБДС" төрийн өмчит хувьцаат компанийг; Дархан хотын дулаан дамжуулах сүлжээг түшиглэн "ДДС" төрийн өмчит хувьцаат компанийг тус тус шинээр байгуулсугай.
4. Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх, энэ чиглэлээр эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын боловсон хүчнийг дадлагажуулах, мэргэшүүлэх, холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий "Диспетчерийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинээр үүсгэн байгуулж ажиллуулсугай.
5. Энэ тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд заасан төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны 41,0 хувийг Дэд бүтцийн яам, 39,0 хувийг Төрийн өмчийн хороо, 20,0 хувийг Санхүү, эдийн засгийн яам, 4 дүгээр зүйлд заасан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны 51,0 хувийг Дэд бүтцийн яам, 49,0 хувийг Төрийн өмчийн хороо тус тус эзэмшиж байхаар тогтоосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
6. Шинээр болон өөрчлөн байгуулах замаар байгуулагдаж байгаа дээр дурдсан төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өглөг, өр төлбөр, өөрийн хөрөнгө, гаргах хувьцааны хэмжээ, төрийг төлөөлж хувьцаа эзэмших этгээдийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
7. Шинээр болон өөрчлөн байгуулах замаар байгуулагдаж байгаа төрийн өмчит хувьцаат компаниудын дүрмийг боловсруулан Компанийн тухай хуулийн дагуу батлуулан, холбогдох байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт тус тус даалгасугай.
8. Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 28 дахь заалт нэмсүгэй:
28 | "УБЦТС" ТӨХК | Улаан-баатар | Эрчим хүч | 100 | Ш | Уралдаант шалгаруу- лалт | ДЦС-2 ТӨХК-тай нэг багц болгон гадаадын хөрөнгө оруулагчдын дунд |
9. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллан үр дүнг 2001 оны 8 дугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт даалгасугай.
10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2 дугаар хавсралтад заасан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A

