- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 141
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай" 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын хариуцлагагүй, алдаатай үйл ажиллагаанаас үйлдвэрийн захиргаа, санхүүгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, улсын төсөвт оруулах төлбөрийг төлөх чадваргүй болсон, ногдол ашиг төлөөгүй, үйлдвэрт хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлөөгүйн улмаас эрчим хүчний системийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн, өвлийн бэлтгэл хангагдаагүй, үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч нь Засгийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болсон зэргийг үндэслэн Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрт 1998 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосугай. 2."Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын, "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг хэрэгжүүлэх журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай..
З.Хамтарсан Эрдэнэт үйлдвэр дээр Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийг хэрэгжүүлэх комиссын шийдвэрийг тухай бүр биелүүлж ажиллахыг комиссын гишүүд, төв орон нутгийн холбогдох бусад байгууллагуудын эрх баригчид, албан тушаалтнуудад даалгасугай..
4."Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тухай тус үйлдвэрийн Оросын талын оролцогчид даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
