A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛ, ЭМ, БИОБЭЛДМЭЛИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын дүрэм"ийг 1 дүгээр хавсралтын, "Эм, биобэлдмэлийн улсын хяналтын дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /Засгийн газрын 1999 оны 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА