- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН БОЛОН ЭМ, БИОБЭЛДМЭЛ,ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН БОЛОН ЭМ, БИОБЭЛДМЭЛ,ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 5
Эрүүл мэндийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын, "Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын улсын хяналтын дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл ахуй, халдвар судлал, эм, биобэлдмэлийн улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар тогтоол, "Эмчилгээний чанарын улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
