- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 1999 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 1999 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан даатгуулагчийн 1999 онд төлөх эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийг тэдний цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-10-т заасан даатгуулагч, хоригдлын сар тутмын хураамжийн хэмжээг 300 төгрөгөөр тогтоож 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй..
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд С.СОНИН
/Энэ тогтоолыг Засгийн газрын 2002 оны 26 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
Текст томруулах
A
A
A
