A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2002 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ДААТГАЛТАЙ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2002 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ДААТГАЛТАЙ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан даатгуулагчийн 2002 онд төлөх эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийн хэмжээг тэдний цалин, хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 6 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн З-10-т заасан даатгуулагч болон хоригдлын эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийн хэмжээг 300 төгрөгөөр, даатгалтай иргэний эмчилгээний зардлын дээд хязгаарыг 400000 төгрөгөөр тус тус тогтоож, 2002 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 1997 оны хураамжийн хэмжээ, даатгалтай иргэдийн эмчилгээний зардлын дээд хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны З дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл, "Эрүүл мэндийн даатгалын 1999 оны хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын З-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР