A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2003 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 250

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сар тутмын хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувь байхаар тогтоож, 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2002 оны хураамжийн хэмжээ, даатгалтай иргэний эмчилгээний зардлын дээд хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолыг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА