A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2004 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 269

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2004 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сар тутмын хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын 6 хувь байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2003 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаар тогтоолыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА