- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 38
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрүүл мэндийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл ахуй, халдвар судлалын болон Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын улсын хяналтын дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1999 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
