A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ ОЛГОХ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад эрдмийн зэргийг шинжлэх ухааны доктор, дэд доктор, эрдмийн цолыг профессор, дэд профессор байхаар тогтоосугай.

2.Эрдмийн цол олгох эрх бүхий их сургуулийн эрдмийн зөвлөл, эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг "Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөл"-өөс хяналтын магадалгаа хийсний үндсэн дээр баталгаажуулж байхаар тогтоосугай.

З."Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын, "Эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

4."Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөл"-ийн дүрмийг шинэчилж байгаатай уялдуулан 1996 оны эхний хагаст багтаан эрдмийн зэрэг, цол олгох журам, эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын сайд, эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн дарга С.Төмөр-очирт даалгасугай.

5."Эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, эрдмийн зэрэг хамгаалах, цол олгох үйл ажиллагаатай холбогдсон зардлын санхүүжилтийн тухай журам"-ыг боловсруулж 1996 оны 2 дугаар улирлаас эхлэн мөрдүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.