A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР, ГАЗРЫН ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Берлин хотын Панков дүүргийн 10800 ам.дөрвөлжин метр газар бүхий барилгыг ХБНГУ-ын Элчин сайдын яамны Улаанбаатар хотод эзэмшиж байгаа 5963 ам.дөрвөлжин метр газар бүхий барилгатай үнэ дүйцүүлж, шилжүүлэн тооцохыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.

2.Харилцан адил байх зарчмыг үндэслэн ХБНГУ-ын талтай 1998 оны 2 дугаар улиралд багтаан хэлэлцээр байгуулахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН