A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭМИЙН ЭРГЭЛТИЙН ТӨВЛӨРСӨН ХӨРӨНГӨ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ /ЭМИЙН ЭРГЭЛТИЙН ТӨВЛӨРСӨН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭМИЙН ЭРГЭЛТИЙН ТӨВЛӨРСӨН ХӨРӨНГӨ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ /ЭМИЙН ЭРГЭЛТИЙН ТӨВЛӨРСӨН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ/

1996 оны 12 сарын 25 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 333

Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, тэдгээрийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүн амын эрүүл мэндийн асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн шугамаар болон гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хандиваар ирсэн, цаашид ирэх эм, эмнэлгийн хэрэгслийн борлуулалтын орлогыг тусгай данс нээн төвлөрүүлэх замаар эмийн эргэлтийн төвлөрсөн хөрөнгө бүрдүүлсүгэй.

2."Эмийн эргэлтийн төвлөрсөн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

3.1993-1996 онуудад гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийн борлуулалтын орлогоос улсын төсөвт оруулахаар хүлээгдэж буй хөрөнгийг эмийн эргэлтийн төвлөрсөн хөрөнгөд төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН