- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨР АВЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨР АВЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 160
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Эрчим хүчний удирдах газраас 1999 оны сүүлийн хагас жилд Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Завхан аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдэд олгосон 2100,0 сая төгрөгийн татаасыг тус удирдах газраас Үндэсний татварын ерөнхий газарт төлөх мөн оны татварын дутуу төлөлтөд суутган тооцохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
