- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2009-2010 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 295
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2009-2010 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засварыг графикт хугацаанд нь чанартай хийж, техник зохион байгуулалт болон нүүрс нөөцлөх ажлыг эрчимжүүлэн 2009 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар) -нд даалгасугай.
2. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компани, "Багануурын дулааны станц" төрийн өмчит хувьцаат компани, "Говь-Алтай эрчим хүч" төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, "Алтай–Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компаниудын урсгал зардал болон их засварт шаардагдах 1 дүгээр хавсралтад заасан 1,318.3 (нэг тэрбум гурван зуун арван найман сая гурван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
3. Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ энерго" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Дулаан Шарын гол" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өвөлжилтийн бэлтгэлд шаардагдах 2 дугаар хавсралтад заасан засварын зардлыг тооцоог нь хянасны үндсэн дээр төсвийн зээл олгох, төрийн болон орон нутгийн өмч хамтарсан аж ахуйн нэгж байгуулах зэрэг арга замаар шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.
4. "Увс дулааны станц" ХХК, Ховд аймгийн "Бадамлах дөл" ХХК-уудын өвөлжилтийн бэлтгэлд шаардагдах 3 дугаар хавсралтад заасан засварын зардлыг тооцоог нь хянасны үндсэн дээр төсвийн зээл олгох, төрийн болон хувийн өмч хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт олгох зэрэг арга замаар шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Төрийн өмчийн хороо (Д.Сугар) нарт даалгасугай.
5. Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд "Нүүрсний аюулгүйн нөөц" бүрдүүлэхэд шаардагдах 5,3 (таван тэрбум гурван зуун сая) тэрбум төгрөгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
6. "Говь-Алтай эрчим хүч" төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, "Улиастай эрчим хүч" төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компани, "Багануурын дулааны станц" төрийн өмчит хувьцаат компани, "Налайхын дулааны станц" төрийн өмчит хувьцаат компанид олгох шаардлагатай байгаа 4 дүгээр хавсралтад заасан татаасын тооцоог хянан 2010 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.
7. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компанийн өргөтгөлийн ажилд шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж орон нутгийн өмчийн оролцоотойгоор шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
