- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ, САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ, САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 92
Тамхины хяналтын тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрмийг 1 дүгээр, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, зөвлөлийн ажиллах журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(1, 3-р хавсралтад 2009-12-09-ний 366, 2012-11-10-ны 123-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, сангийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА
Текст томруулах
A
A
A
