A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2008 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 71-р тогтоолоор хүчингүй/

2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 230

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2008 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай. (Энэ зүйлийг 2008-02-13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчилсөн)

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоож 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2007 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД