A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТОО, ЦАЛИНГИЙН ДУНДАЖ НЭГЖ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТОО,ЦАЛИНГИЙН ДУНДАЖ НЭГЖ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 310

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2008 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Австрали Улсад суух Элчин сайдын яамны орон тоог бүгд 4, үүнээс дипломат ажилтан 3, техник ажилтан 1 байхаар тогтоосугай.

2.(Энэ зүйлийг 2008-09-05-ны 336-р тортоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Тус Элчин сайдын яамны ажилтны цалингийн санд шаардагдах хөрөнгийг 2008 оны төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Гадаад хэргийн сайд С.Оюунд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР