A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2009 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-30-ны 374-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2009 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-30-ны 374-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2009 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай.

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоож 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн мөрдүүлсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2008 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР