A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (Оюутолгой орд)

Ашигт малтмалын тухай хуулийн 29.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Оюутолгой ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу майнз монголиа инк" ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж"-тай нийцэж байгаа тул гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР