A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТООГ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 4 дүгээр сарын 22–ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2008 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Элчин сайдын яамны орон тоог бүгд 4, үүнээс дипломат ажилтан 3, техникийн ажилтан 1 байхаар тогтоосугай.

2. Тус Элчин сайдын яамны ажилтны цалингийн сан болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2009 оны төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Гадаад харилцааны сайд С.Батболдод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР Гадаад харилцааны сайд С.БАТБОЛД